Wednesday, November 4, 2009

Монос компани үйлдвэрийн эмний үнийг нэмэхгүй

Монголын эмийн зах зээлийн тэргүүлэгч “Монос групп”-н хамт олон H1N1 вирүсийн халдвар цартахлын дэгдэлтийн хэмжээнд хүрээд байгаа энэ үед эмч, эмнэлгийн ажилчдаас дутуугүйгээр ажиллаж байна.

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ард иргэддээ чирэгдэл, хүндрэлгүйгээр хүргэж, энэхүү өвчний дэгдэлтийг тогтоон барих үйлсэд хувь нэмрээ оруулж буй хамт олон бол яахын аргагүй Монос группийнхэн юм. "Манай группын хамт олон эмийн зах зээл дээр үнийн хөөрөгдөлт үүсгэхгүй байх талаар бүхий л нөөц боломжийг ашиглан ажиллана" хэмээн “Монос Фарм Трейд” компанийн Ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг албан ёсоор мэдэгдсэнийг ард иргэд та бүхэндээ дамжуулан сонордуулж байгаадаа таатай байна.

Хүн ардынхаа Эрүүл мэндийн төлөө 20 жил ажиллаж буй Монос групп нь нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хүрээнд ХӨСҮТ-д хандив хүргэсэн байна. Хандивын санд нийт 10 сая төгрөгний эм, эмийн бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд, энэхүү хандив нь тус эмнэлгийн эмч, ажиллагсдад зориулагдана.

1.Өтгөрүүлсэн чацарганы жүүс
2.Салимон
3.Витамин С
4.Английн ГлаксоСмитКлайн компаний H1N1 вирүсын халдвараас 99,99 хувь хамгаалдаг АктиПротект маск
5.Уг өвчнөөр өвдөх хамгийн эрсдэл өндөртэй хэсэг буюу сүрьеэтэй хүмүүст эм, бэлдмэл тус тус хандивлаж байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусламжийн гараа сунгаж буй “Монос групп”-н хамт олондоо ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

H1N1 Вирүсээс 99,99 хувь хамгаалагч амны хаалт
Монос групп нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн, Английн ГлаксоСмитКлайн компанийн бүтээгдэхүүн "АКТИПРОТЕКТ" маскыг оруулж ирээд байна. Уг маск нь вирүсийг шүүх болон хоргүйжүүлэх 2 төрлийн давхар хамгаалалтын тусламжтайгаар, H1N1 вирүсийн халдвараас 99,99 хувь хамгаалдаг цорын ганц амны хаалт юм байна.

"АктиПротект" маскны Вирукоат давхарга нь хүний эсийн хүчиллэг орчинг дуурайлган хийсэн учир гадны халдварт вирүсийг агшин зуур идэвхгүй болгох чадвартай ажээ.

1 comment: