Tuesday, November 24, 2009

Чатаар танилцсан бүсгүйдээ гологджээ

Єгvvллэг : » Чатаар танилцсан бvсгvйдээ гологджээ
2009-11-24 16:48:49 , Мэдээний дугаар: #1164550

Эрхэмээ гэдэг гуч гаруй настай залуу телевизийн чатаар хэд хэдэн удаа хvvхэн худалдан авч буудалд дагуулан очиж цэнгэснээ бахдалтайхан ярьж билээ.







сурталчилгаа »

Эрхэмээ эхнэргvй бєгєєд аав, ээжийнхээ хамт амьдарна. Эднийх хувийн хvнсний дэлгvvртэй. Эрхэмээ бол яадгаа алдсан архичин, замбараагvй явдалтай эр биш. Нэг гул Аранжин болохоороо гэрээсээ овоо хэд хоног дайжиж, хvvхэн шуухантай архидаж, загас наадуулж буудалд хоног тєєрvvлнэ. Мєнгєє дуусч, олон хоног архины халуун мунагийн халуун хоёртоо сvг болтол нvдvvлж эцэж ядарсан амьтан гэрийн бараа харна.

Гэртээ ирж ус цасанд орж, хир тоос, заар занхагаасаа салаад аав, ээждээ "Одоо дахин олон хоногоор алга болохгvй" гэж молиго vмхvvлнэ.
Архидан дампуурч явахдаа орц хонгилд хоног тєєрvvлсэн нь олон удаа. Эрхэмээ гэртээ хорь хоног тогтвол дээдийн заяа. Энэ хорь хоногт харин мань эр овоо хvн шиг байна. Архи огт уухгvй, дэлгvvртээ сайн ажиллаж, аав, ээждээ орлогын мєнгєє хvлээлгэж єгнє. Гэхдээ єдєр бvр арван мянган тєгрєг хумслан цааш хийхээ мартахгvй. Хорь хоногт хоёр зуун мянган тєгрєг хумсална. Энэ нь Эрхэмээгийн хэд хоног архидаж, хvvхэндэх мєнгє. Дэлгvvр нь овоо хэдэн сая тєгрєгийн бараатай болохоор Эрхэмээгийн єдєр бvр хумслах арван мянган тєгрєг юу ч мэдэгдэхгvй. Аав, ээж нь тvvнийг архи уусангvй, дэлгvvртээ сайн ажиллаж байна гэж магтаад бараа болон мєнгєнд хяналт тавьдаггvй нь Эрхэмээгийн дураараа дургих vндэс болно.

Хорь хоноод дахин "оргох" бэлтгэлээ хийж, хvvхэнд єгєх бохь, шоколад, архи, пивийг багагvй хэмжээгээр цааш далд нууна. Дэлгvvр нь єдєрт доод тал нь 300-400 мянган тєгрєгийн орлоготой ажээ. Тийм болохоор мєнгєєр туйлж байдаг нь Эрхэмээ бєлгєє. Ийнхvv гэртээ хэд хоног тансаглаж, бvр таргалж єнгє зvс орчихоод хєлд нь хий орон єндєлзєєд ирнэ. Телевизийн чатаас "Мєнгєний дэмжлэг vзvvлэх эртэй танилцана" гэсэн зарын утсыг тэмдэглэж аваад ярьж гарна. Цаад эмэгтэй хэдэн настайг хамгийн эхэлж сонирхоно.

Эрхэмээд бол залуу хvvхэн л хэрэгтэй. Хэзээ хаана уулзахаа болзоно. Хорь хоног "сойгдсон" Эрхэмээ бохь, шоколад, архи, пиво, тамхи дvvртэл чихсэн гар цvнхээ нуусан газраасаа аваад нэг л єдєр "оргох" нь тэр. Сvvлдээ аав, ээж нь Эрхэмээ¬гийн энэ "орголтод" дасал болж "Амьд мэнд л яваасай билээ" гэж залбирах болжээ.
Нэгэн удаа Эрхэмээ чатын зарын дагуу 21 настай залуухан хvvхэнтэй болзжээ. Болзоот газраа ирж єнєєх хvvхнээ хараад бараг дурлаж орхисон байна. Урьд нь чатаас "урхидсан" хvvхнvvддээ ингэтэл хєл алдаж байсангvй. Нэг шєнийг буудалд наргиж єнгєрєєгєєд маргаашаас нь мєнгєє дуустал хvvхнvvдийг гарын бээлий шиг солин цэнгэдэг байлаа. Энэ удаа болзсон хvvхнийг Цэцгээ гэх. Цэцгээ тун боломжийн амьдралтай айлын оюутан охин гэнэ.
- Чи баян айлын эрх танхи, хєєрхєн охин мєртлєє яагаад ингэж яваа юм бэ? Аав, ээж чинь чамд мєнгє єгдєггvй юм уу?
- Надад одоо ч мєнгє байна. Би эрт нєхєрт гармааргvй байна. Оюутан залуус чинь мєнгєгvй гуйлгачин шvv дээ. Тэдэнтэй наргих гэхээр би дандаа мєнгєєрєє шатдаг юм. Тийм учраас залуухан мєнгєтэй хvнтэй танилцмаар санагдсан юм. Та бол надад яг тохирч байна. Та ч мєнгєтэй, би ч мєнгєтэй. Яг болж байна.
- Гэхдээ би чамд хэдэн тєгрєг єгвєл болох вэ?
- Єєрєє л мэд. Єгєхгvй байсан ч болно. Гэхдээ оюутан хvнд мєнгє илvvдэхгvйг та ямар мэдэхгvй биш.
Эрхэмээ Цэцгээд хорин мянган тєгрєг єгєєд буудалд очихоор тохирсон байна. Тэд буудлын бааранд идэж, ууж хэн хэнийхээ сэрэл тачаалыг хєдєлтєл бvжин найгав. Тэр шєнє хос хоёр олон удаа загас наадуулан цэнгэхэд Эрхэмээ байн байн "Би хэнээс ч авч байгаагvй сайхан таашаалыг чамаас авлаа. Би чамд дурлачихлаа. Чи миний эхнэр болооч" гэж vглэхэд Цэцгээ "Би гуч хvртлээ нєхєрт гарахгvй. Чи тэр хvртэл хvлээж чадах юм уу" гэж єєдєєс нь тохуурхана.

Маргааш нь тэд дахин уулзахаар болоод салжээ. Эрхэмээ буудлын орон дээр Цэцгээг vгvйлэн хэвтэнэ. Янз нь Цэцгээд ихэд сэтгэл алдарчээ. Бас "Ийм тансаг хvvхэн чатад зар єгч байх гэж. Урьд нь надтай дандаа мєнгє нэхсэн хvvхнvvд уулзаж байсан" гэж гайхан бодно. Vдээс хойш Цэцгээтэй утсаар ярихад "Та битгий дахин утасд. Би таныг нэг шєнє жаргаасан биз дээ? Миний хувьд болсон. Би сардаа нэг удаа мєнгєтэй харчуудтай ийм маягаар цэнгэж хvслээ гvйцээдэг юм. Дараагийн сард би єєр эртэй уулзах болно" гээд утсаа тасалжээ. Эрхэмээ Цэцгээг cap шахам сэтгэлдээ vгvйлж яваад сая нэг юм арайхийн мартжээ.

МАШ НУУЦ

No comments:

Post a Comment