Tuesday, November 24, 2009

Дунд суудлийн хуралдаан болно

Маргааш буюу 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Иргэний хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, мөн зүйлийн 5.4-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, 27 дугаар зүйлийн 27.1.4-т “уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

No comments:

Post a Comment